Конфедрэшн кап тэмцээний өмнө: Австралийн шигшээ баг



Австралийн шигшээ баг Ази тивийн хөлбөмбөгийн холбооны нэрийн өмнөөс Конфедрэшн кап тэмцээнд анх удаагаа оролцох гэж байна. Конфедрэшн кап тэмцээнд оролцох эрхийг 2015 оны хөлбөмбөгийн Ази тивийн АШТ-нд түрүүлж авсан. Ногоон тивийн баг өмнө нь Конфедрэшн кап тэмцээнд 3 удаа оролцохдоо 1997 онд дэд байранд, 2001 онд 3-р байранд шалгарч байсан. Энэ бүгдийг Номхон далайн бүсээс шалгаран оролцож байсан бол ийнхүү 4 дэх удаагаа Ази тивийг төлөөлөн оролцох гэж байна.

Австрали улсын шигшээ баг энэ он гарсаар 4 тоглолт хийсэн. Үүний 3-г нь ДАШТ-ний урьдчилсан шатны тоглолт байсан бол нэг нь нөхөрсөг тоглолт байсан юм. Эдгээр дөрвөн тоглолтуудаас хоёр хожил, нэг тэнцээ авсан. Харин хамгийн сүүлд Бразилын шигшээ багтай энэ сарын 13-нд нөхөрсөг тоглолт хийж хожигдсон. Автралийн шигшээ баг В хэсэгт Дэлхийн аварга Герман, Африк тивийн аварга Камерун болон Өмнөд Америкийн аварга Чилийн шигшээ багтай нэг хэсэгт багтсан. Тэдний хувьд хэсгээс гарах боломж нь тун бага харагдаж байна. Дээр нь хагас хамгаалагч М.Единак, хамгаалагч Б.Смит нар бэртэл авч шигшээ багийн бүхэлдэхүүнийг орхиод байна. Тэдний орлож А.Герсбах болон Ж.Жегго нар ирсэн. Ямартаа ч Т.Кэхилл тэргүүтэй Австралийн шигшээ баг Конфедрэшн кап тэмцээнд бэлэн болоод байна.

Шигшээ багийн бүрэлдэхүүн:

Нэр

Тоглодог клуб

Шигшээ багтаа хийсэн тоглолт

Оруулсан гоол

Хаалгач

1

М.Райан

Валенсиа

32

0

12

М.Лангерак

Штутгарт

7

0

18

Д.Вукович

Сидней

0

0

Хамгаалагч

2

М.Дегенек

Иокохама

8

0

3

А.Герсбах

Росенбург

2

0

6

Д.МакГоуэн

Пасуш де Феррейра

0

0

8

Б.Райт

Бристоль Сити

14

1

16

А.Бехич

Бурсаспор

12

2

19

Р.МакГоуэн

Гуанжоу Жичэн

19

0

20

Т.Сейнсбери

Жиансу Сунинг

23

3

Хагас хамгаалагч

5

М.Миллиган

Бани Яс

55

5

13

А.Муй

Хаддерсфилд Таун

23

5

14

Ж.Троизи

Мельбурн Виктори

28

4

15

Ж.Жегго

Стурм Граз

0

0

17

А.Хрустич

Гронинген

0

0

21

М.Луонго

Куинз Парк Рейнжерс

25

5

22

Ж.Ирвин

Бертон Альбион

10

1

23

Т.Рогич

Селтик

24

6

Довтлогч

4

Т.Кэхилл

Мельбурн Сити

96

48

7

М.Леки

Ингольштадт

40

5

9

Т.Юрич

Люцерн

23

6

10

Р.Круз

Ляонин Хувин

51

4

11

Ж.МкЛарен

Дармштадт

2

0

 

 

 

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн