Талбайн эзэд хүнд байдалд орлоо



Тив хоорондын цомын тэмцээний хэсгийн тоглолтууд үргэлжилж байна. Өчигдөр орой А хэсгийн 2-р тойргийн тоглолт боллоо. Талбайн эзэн Оросын шигшээ баг Москва хотын “Открытие Арена” цэнгэлдэх хүрээлэнд Португалын шигшээ багтай тоглосон.  Тус тоглолтонд К.Роналдогийн гоолоор Португалын шигшээ баг хожил байгууллаа. Хожил байгуулсан Португалын шигшээ баг хэсгээс гарах боломжоо хадгалж чадсан бол зохион байгуулагч Оросын шигшээ баг “нуман тулгуур”-т орлоо. Учир нь хэсгийн сүүлийн тоглолтонд Оросууд Мексикийн багтай хийх бол Португалын шигшээ баг Шинэ Зеландтай тоглоно.

Харин Мексикийн шигшээ баг Сочи хотын “Фиш” Олимпийн цэнгэлдэх хүрээлэнд Шинэ Зеландын шигшээ багтай тоглож 2-1 харьцаатай хожил байгуулсан байна.

  • Орос 0-1 Португал (гоол: К.Роналдо 8’)

Орос: И.Акинфеев, Д.Комбаров (Д.Полоз 68‘), Ф.Кудряшов (А.Бухаров 83‘), В.Васин, Г.Жикиа, Р.Шишкин (А.Ерокин 46‘), Ю.Жирков, А.Головин, Д.Глушаков, А.Самедов, Ф.Смолов

Португал: Р.Патрисиу, Р.Геррейру (Элисей 66‘), Пепе, Б.Алвеш, Седрик, Б.Слива, Уильям, Адриен (Д.Перейра 82‘), Гомеш, А.Силва (Г.Мартинс‘), К.Роналдо

 

  • Мексик 2-1 Шинэ Зеланд (гоол: Р.Хименес 54‘, О.Перальта 72‘, К.Вууд 42‘)

Мексик:А.Талавера, О.Аланис (Х.Херрера 46‘), Х.Араухо, К.Сальседо (Х.Морено 33‘, Р.Маркуэз 68’), Х.Акино, М.Фабиан, Д.Рейес, дос Сантос, О.Перальта, Р.Хименес, Ю.Дамм

Шинэ Зеланд: С.Маринович, Д.Ингэм (М.Паттерсон 82‘), М.Боксолл, Э.Дюранте, Т.Смит, Д.Уинн, К.Льюис (Б.Тюилома 58‘), М.МкГлинчи, Р.Томас, М.Рохас (К.Барбароусес 73‘), К.Вуд

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн