Орос бүсгүйчүүдийн анхны, Серби залуусын 3 дахь түрүү



Сагсан бөмбөгийн 3х3 тэмцээний Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өндөрлөлөө. 4 дэх удаагаа зохион байгуулагдаж буй 3х3 сагсан бөмбөгийн 2017 оны ДАШТ-ийг Франц улсын Нант хотноо энэ сарын 17-22 ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.

Тус тэмцээний эмэгтэйчүүдийн төрөлд Оросын шигшээ баг түрүүллээ. А.Лешковцева, А.Логунова, Т.Петрушина болон А.Столяр нараас бүрдсэн Оросын шигшээ баг алтан медалийн төлөө Унгарын шигшээ багтай тоглосон. Шигшээ тоглолтонд 19-12 харьцаатай Оросуудын ялалтаар өндөрлөсөн байна. Ийнхүү 2014 оны ДАШТ-нд АНУ-ын шигшээ багт хожигдож мөнгөн медаль хүртэж байсан Оросын шигшээ баг Дэлхийн аваргын алтан медалийг хүртсэн байна. Харин хүрэл медалийн төлөөх тоглолтонд Украйны шигшээ баг өрсөлдөгч Нидерландын шигшээ багийг 15-13 харьцаагаар хожсон байна.

  • Алтан медалийн төлөө: Орос 19-12 Унгар
  • Хүрэл медалийн төлөө: Украйн 15-13 Нидерланд

Тэгвэл эрэгтэйчүүдийн төрөлд Сербийн баг Нидерландын шигшээ багийг 21-18 харьцаатай хожиж ээлжит алтан медалиа хүртлээ. Сербийн шигшээ баг 3х3 сагсан бөмбөгийн ДАШТ дөрвөн удаа зохиогдоход дөрвөн удаа финалдаж гурван удаа түрүүлж байна.

  • Алтан медалийн төлөө: Серби 21-18 Нидерланд
  • Хүрэл медалийн төлөө: Франц 18-17 Словени

 

 

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн