Итали улсын анхны уулын цанын Олимпийн аварга З.Коло энэ өдөр мэндэлжээ



1920 оны 6 сарын 30-ны ЭНЭ ӨДӨР уулын цанын тамирчин Зено Коло Италийн Абетоне сууринд мэндэлжээ.

З.Коло бол уулын цанын төрөлд Олимпийн наадмаас алтан медаль хүртсэн анхны Итали тамирчин юм. Үүнээс гадна Итали улсаас уулын цанын спортоор Олимп, Дэлхийн аваргын алтан медаль хүртсэн анхны тамирчин юм. З.Кологийн уралддаг үндсэн төрөл нь даунхилл ангиллын уралдаан бөгөөд 1950-иад оны эхэн үе бол түүний оргил амжилтын үе байжээ.

Түүний амжилтуудаас дурьдвал:

  • Олимп: 1952-Осло даунхилл ангилалд алт
  • ДАШТ: 1950 онд доунхилл, гиант слалом ангилалд алт, слалом төрөлд мөнгөн медаль хүртсэн

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн