Happy Birthday Michelle Kwan



1980 оны 7 сарын 7-ны ЭНЭ ӨДӨР уран гулгалтын шилдэг тамирчин Мишель Кван АНУ-ын Калифорни мужийн Торранс хотноо мэндэлжээ.

Олимпийн мөнгө, хүрэл, ДАШТ-ний 5 удаагийн аварга М.Кван бол нэгэн арванд төрөн гарсан Америкийн шилдэг уран гулгалтын тамирчин юм. Тэрээр хоёр мянганыг дамжин Олимп, Дэлхийн дэвжээнд өөрийн уран тансаг гулгалт, ур чадвараа гайхуулсан. Хэдийгээр М.Кваны медалийн цуглуулганд Олимпийн аваргын алтан “шар” медаль байхгүй ч Олимпийн наадмын медалийн тавцанд хоёронтоо зогсож, ДАШТ-нээс 10 медаль хүртэж байжээ.

Хонгконг цагаачдын гэр бүлд төрсөн Л.Кван 5 наснаасаа уран гулгалтын спортыг шимтэх болсон ГЭДЭГ. Тэрээр өөрийн төрсөн эгч К.Кваны хамтаар 8 наснаасаа уран гулгалтын бэлтгэлд хамрагдаж эхэлсэн. Хожмын алдарт уран гулгагч Л.Кван өөрийн дурласан спортоо өөрийн бүх сэтгэл зүрхээ зориулж байсан бөгөөд өглөө 4.30 мин-т босоод 5.00 цаг гэхэд мөсөн талбай дээрээ бэлтгэл хийдэг байсан ГЭДЭГ. Бяцхан охиноо эцэг, эх нь ч дэмжиж 10 настайд нь Лос-Анжелес хотын уран гулгалтын клубт явуулжээ. Л.Кваны анхны томоохон амжилт нь 1994 оны өсвөрийн Дэлхийн аваргын алт, Нэгдсэн улсын АШТ-ний мөнгөн медаль юм.

Түүний амжилтуудаас дурьдвал:

  • Олимп: 1998-Нагано мөнгө, 2002-Солт-Лейк Сити хүрэл
  • ДАШТ: 1996, 1998, 2000, 2001, 2003 онуудад алт, 1997, 1999, 2002 онуудад мөнгө, 2004 онд хүрэл
  • Гранпри тэмцээн: 1 алт, 4 мөнгө

Л.Кваны тамирчин үеийн гол өрсөлдөгчид нь Оросын И.Слуцкая болон нутаг нэгт тамирчин С.Хьюс, Т.Липински нар байсан юм. Т.Липинскид жил дарааллан ДАШТ, Олимпийн наадамд ялагдаж мөнгөн медаль хүртэж байсан. Харин Оросын И.Слуцкаятай Олимпийн дэвжээнд ялагдаж байсан бол ДАШТ-нд гурвантаа ялалт байгуулж байжээ. Л.Кван 2006 онд их спортоосоо зодог тайлсан бөгөөд өдгөө олон нийтийн ажилд идэвхтэй оролцож байна.

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн