Happy Birthday Conor McGregor



1988 оны 7 сарын 14-ний ЭНЭ ӨДӨР холимог тулааны, “цуутай нэгэн” хэмээх Ирланд залуу Конор МкГрегор мэндэлжээ.

28 насны босгыг давж буй К.МкГрегор мэргэжлийн холимог тулааны UFC-д алдар нэрээ дуургасан энэ цаг үеийн шилдэг тамирчин юм. Ирландын нийслэл Дублин хотод мэндэлсэн К.МкГрегор хөлбөмбөгийн спортод дуртай байсан ч 12 настайдаа боксын спортоор хичээллэж эхэлжээ. Гэхдээ К.МкГрегор шууд тамирчин болж чадаагүй бөгөөд гагнуурчны ажил хийдэг байжээ. Харин тэр 2006 онд UFC-н тулаанч Т.Эгантай уулзсан нь түүнийг холимог тулаанд хөл тавих эхлэл байсан юм. 2007 онд холимог тулааны сонирхогчдын төрөл дебьютээ хийж байсан К.МкГрегор 2008 оны 3 сард 8-нд холимон тулааны анхны тоглолтоо Г.Морристой хийж ялалт байгуулснаар түүний их амжилтын гараа нээгдэж байжээ.

К.МкГрегор өдгөө 24 тулаан хийхдээ 21-т нь ялалт байгуулж байсны 18-г нь хүнд цохилтоор өрсөлдөгчөө буулган аваад байна. Хамгийн сүүлд 2016 оны 11 сард Америкийн тулаанч Э.Альваресыг ялснаар UFC-н түүхэнд хоёр жингийн аварга болсон цорын ганц тулаанч болсон. Одоо К.МкГрегор UFC-н хөнгөн жин болон хагас хөнгөн жингийн аваргын цолыг эзэмшиж байна. Дэлхийн сая сая спорт сонирхогчид К.МкГрегор болон Ф.Мэйвезер нарын тулаан болох эсэх талаар хүлээлттэй байгаа. Гэхдээ энэ тулаан болох магадлал тун өндөр болж ирж байгааг дурьдах хэрэгтэй болов уу?

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн