Happy Birthday Toshihiko Seko



1956 оны 7 сарын 15-ны ЭНЭ ӨДӨР Японы марафон гүйлтийн алдарт тамирчин Такахико Секо мэндэлжээ.

Хөнгөн атлетикийн спортын төрлүүд дундаас тэсвэр, тэвчээрийг шаардсан спорт бол марафон. Т.Секо энэхүү марафоны спортоор олон олон амжилт үзүүлсэн 1970-аас 1980-аад оны шилдэг тамирчин байжээ. Түүний медалийн цуглуулгад Олимп, ДАШТ-ний медаль байхгүй боловч Дэлхийн хамгийн нэр хүнд бүхий Бостон, Лондон болон Чикагогийн марафонд өндөр амжилттай оролцож байсан. Ялангуяа тэр 1978 оноос хойш 10 жилийн хугацаа бол түүний амжилтын оргил үе байжээ.

Түүний үзүүлж байсан томоохон амжилтууд:

  • Олимп: 1984-Лос-Анжелес 14-р байр, 1988-Сөүл 9-р байр
  • ААШТ: 1979 онд алт
  • Азийн наадам: 1988 онд хүрэл медаль
  • Бостон марафон: 1981, 1987 онуудад алт
  • Лондон марафон: 1986 онд алт
  • Чикаго марафон: 1986 онд алт

Мөн Токиогийн марафонд 1, Фукуокагийн марафонд 4 удаа алтан медаль хүртэж байсан. Үүнээс гадна 25000 м-н уралдаанд 1981 оны 3 сард 1 цаг 13 мин 55.8 сек-н амжилтаар дэлхийн рекордыг шинэчлэн тогтоож байжээ. Алдарт марафончин Т.Секогийн хувьд марафон бол түүний хамгийн дуртай зүйл нь юм. Тэрээр “марафон бол миний найз охин. Надад байгаа бүгдийг өгсөн” хэмээн хэлж байжээ. Т.Секо тамирчны замналаа өндөрлүүлсний дараа дасгалжуулагчаар ажиллаж байна.

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн