Британий гранпригийн “эзэн” Л.Хэмилтон



Формула-1 уралдааны энэ оны 10 дахь гараа болох Британий Гранпри Силверстоун авто тойрууллагад өнгөрөгч амралтын өдрүүдэд боллоо. Тус гараанд эзэн орны нисгэгч “Мерседес” багийн Л.Хэмилтон 1 цаг 21 мин 27.430 сек-н амжилтаар тэргүүн байр эзэллээ. Харин түүнтэй хамт багийн хамтрагч В.Боттас болон “Феррари” багийн К.Райкконен нар шагналын тавцанд гарчээ.

Британий Гранприд ялалт байгуулсан Л.Хэмилтон тус гараанд 2014 оноос хойш тасралтгүй тэргүүлж байна. Тэрээр Л.Хэмилтон Британий гранприд нийтдээ 5 дахь удаагаа ялалт байгуулж Ж.Кларк болон. А.Прост нарын хамтаар тус гараанд хамгийн олон түрүүлсэн нисгэгч болж байна.

Одоогоор ДАШТ-нийг нийлбэр дүнгээр “Феррари” багийн С.Феттел 177 оноотой тэргүүлж байгаа бол “Мерседес” багийн Л.Хэмилтон 176, мөн багийн В.Боттас 154 оноотой удаалж байна. Дараагийн гараа энэ сарын 28-30-ны өдрүүдэд Унгарын гранпригээр үргэлжилнэ.

 

 

 

 

 

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн