Happy Birthday Giovanni Battaglin



1951 оны 7 сарын 22-ны ЭНЭ ӨДӨР Италийн дугуйчин Жиованни Баттаглин Италийн хойд нутгийн Маростика хотноо мэндэлжээ.

Мэргэжлийн дугуйн спортын Гранд Тур ангиллын тэмцээний хоёр удаагийн аварга Ж.Баттаглин 1972 онд “Jilij Ceramica” багтай мэргэжлийн гэрээ хийснээр карьераа эхлүүлж байжээ. Ж.Баттаглин Гранд Тур уралдаанд 11 жил уралдахдаа 1981 онд хамгийн оргил амжилтаа үзүүлсэн. 1981 оны Жиро д’Италиа, Вуэльта Испаниа уралдаануудад түрүүлсэн. Харин Тур де Франс уралдаанд 1 удаа гарааны ялагч болж, улмаар 1979 оны гараанд нийлбэр дүнгээр 6-р байранд шалгарч байсан.

Ж.Баттаглин 1984 онд зодог тайлсан бөгөөд өдгөө бизнесийн салбар ажиллаж байна. Ингэхдээ дугуйн спортын хөгжүүлэх их ажилд шамдаж ажиллаж байна. Үүний жишээ нь 2002 оноос “Bardiani-CSF” багийг ивээн тэтгэж байна.

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн