Мексик болон Ямайка улсын шигшээ хагас шигшээд шалгарлаа



Энэ сарын 7-нд эхэлсэн КОНКАКАФ Алтан цом буюу Хойд Америк болон Төв Америк, Карибын орнуудын шигшээ багуудын АШТ-ний хагас шигшээд өрсөлдөх нэрс тодорлоо. Зохион байгуулагч АНУ болон Коста-Рика улсын шигшээ багууд хагас шигшээд өрсөлдөх эрхээ аваад байсан. Тэгвэл тэдэн дээр нэмэгдэж Мексик болон Ямайка улсын шигшээ багууд эрхээ авлаа.

Тус тэмцээний хамгийн олон удаагийн буюу 7 удаагийн аварга Мексикийн шигшээ баг Гондурас улсын шигшээ багийг Р.Пизаррогийн оруулсан гоолоор хожиж хагас шигшээд шалгарсан. Тэгвэл Ямайка улсын шигшээ баг Канадыг 2-1 харьцаатай хожиж эрхээ авсан байна. Хагас шигшээгийн тоглолт энэ сарын 23, 24-ны өдрүүдэд явагдаж энэ сарын 27-нд аварга баг тодорно.

Хоёр жил тутамд 1 удаа зохион байгуулагддаг КОНКАКАФ Алтан цомын тэмцээн нь 1991 оноос хэлсэн бөгөөд  энэ жил 14 дэх удаагаа болж байна. Тус тэмцээнд Мексик улс хамгийн олон буюу 7 удаа түрүүлсэн байдаг бол АНУ 5, Канад 1 удаа түрүүлж байжээ.

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн