Америк Алтан цомыг хүртлээ



КОНКАКАФ буюу Хойд болон Төв Америк, Карибын орнуудын хөлбөмбөгийн аварга шалгаруулах “GOLDEN CUP-2017” тэмцээн өндөрлөлөө. Тэмцээн энэ сарын 7-нд эхэлсэн бөгөөд шигшээ тоглолтонд зохион байгуулагч АНУ болон Ямайка улсын шигшээ багууд шалгарсан. Шигшээ тоглолт Калифорниа мужийн Санта-Клара хотын “Levi’s” цэнгэлдэх хүрээлэнд болж АНУ-ын ялалтаар өндөрлөжээ.

  • АНУ 2-1 Ямайка (гоол: Ж.Алтидор 45’, Ж.Моррис 88’, Ж.Уотсон 50‘)

АНУ: Т.Ховард, Х.Вильяфаниа, М.Беслер, О.Госанлес, Г.Зуси, Д.Нагбе (Д.МкКарти 90+1‘), М.Брэдли, К.Акоста (К.Демпси 55‘), П.Арриола (Г.Зардес 76‘), Ж.Алтидор, Ж.Моррис

Ямайка: А.Блэйк (Д.Миллер 23‘), К.Лоуренс, Ж.Тейлор, Л.Ричи (К.Ламберт 87‘), Д.Лоу, Л.Пауэлл, О.Гордон, Ж.Уотсон, О.Фишер, Д.Мэттокс (К.Бурке 90‘), Р.Уилльямс

Тоглолтын эхний гоолын Ж.Алтидор чөлөөт цохилтоос оруулж 1-р үеийг эзэн баг тэргүүлсэн. Харин 2-р үе эхлээд удаагүй байхад Ямайка улсын шигшээ баг булангийн цохилтоос тэнцээний гоолыг оруулсан. Ж.Уотсон булангаас ирсэн бөмбөгийг Т.Ховардын хаалганы баруун дээд буланд мөргөж оруулсан. Гэхдээ Нэгдсэн Улсын шигшээ багаас Ж.Моррис 16-н талбай дотор ирсэн бөмбөгийг цохиж гоол оруулсан. Ингэснээр АНУ-ын шигшээ баг 6 дахь удаагаа “Golden Cup” тэмцээний цомыг хүртсэн бол Ямайка улсын шигшээ баг сүүлийн 2 удаагийн тэмцээнд мөнгөн медаль хүртлээ.

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн