Happy Birthday Christopher Dean



1958 оны 7 сарын 27-ны ЭНЭ ӨДӨР Их Британи улсын уран гулгалтын тамирчин К.Дин Ноттингэмд мэндэлжээ.

Уран гулгалтын бүжгийн хосын төрөлд Оросууд хэзээнээсээ шилдэг нь байсан. Тэгвэл 1984 оны Сараевогийн Олимпийн наадамд Их Британий бүжгийн хосууд болох Ж.Торвилл/К.Дин нар Оросуудын ноёрхлыг зогсоосон. Ж.Торвилл болон К.Дин нарын хосууд хамтдаа Олимпийн алт, хүрэл, ДАШТ-ний 4 алтан медаль, Европын АШТ-нээс мөн 4 удаа алтан медаль хүртсэн шилдэг тамирчид юм. Мөн тэд Их Британи улсаас төрөн гарсан бүжгийн хосын Олимпийн анхны болон сүүлчийн медальт тамирчид юм.

К.Дин 10 настайгаасаа тэшүүртэй нөхөрлөж эхэлсэн бөгөөд 14 настайдаа Британий өсвөрийн АШТ-нд түрүүлсэн. Эхлээд С.Элсонтой хамтдаа бүжгийн төрөлд өрсөлдөж байгаад 1974 онд Ж.Торвиллтой хамтрах болсон. Тэд хамтдаа олон тэмцээний оргилд нь гарсан юм. Тэдний амжилтаас дурьдвал:

  • Олимп: 1984-Сараево алт, 1994-Лиллехаммер хүрэл
  • ДАШТ: 1981, 1982, 1983, 1984 онуудад алт
  • Европын АШТ: 4 алт

Үүнээс гадна Британий аваргаар 7 удаа шалгарснаас гадна NHK Cup буюу Японы Гранпри тэмцээн гэх мэт олон тэмцээний түрүүг хүртсэн.

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн