С.Феттел Унгарын Гранприд түрүүллээ



Формула-1 уралдааны 2017 оны ДАШТ-ний 11 дэх гараа өнгөрсөн амралтын өдрүүдэд Унгарт явагдлаа. Тус гараанд “Феррари” багийн залуус хамгийн хурдан байлаа. Тэрээр урьдчилсан гараануудад хамгийн шилдэг цагийн амжилтыг үзүүлж С.Феттел пол-позишн эрхтэй болсон. С.Феттел уралдааныг тэргүүн шугамнаас эхлүүлэх болсон давуу талаа хадгалан Ням гаригийн уралдаанд 1 цаг 39 мин 46.713 сек-н амжилтаар тэргүүлжээ. Ингэснээр “Феррари” багийн С.Феттел ДАШТ-ний тэргүүллээ хадгалж  202 оноотой болжээ. Харин энэ өдөр “Мерседес” багийн Л.Хэмилтон 4-р байранд орсон бол “Ред Булл” багийн К.Риккардо уралдаанаа дуусгаж чадаагүй байна.

Унгарын гарааны онооны бүс

  1. С.Феттел “Феррари” – 1 цаг 39 мин 46.713 сек
  2. К.Райкконен “Феррари” – +0.908 сек
  3. В.Боттас “Мерседес” – +12.462 сек
  4. Л.Хэмилтон “Мерседес” – +12.885 сек
  5. М.Верстаппен “Ред Булл” – +13.276 сек
  6. Ф.Алонсо “МкЛарен” – +1 мин 11.223 сек
  7. К.Сайз “Торо-Россо” – 1 тойрог
  8. С.Перез “Форс-Индиа” – 1 тойрог
  9. Э.Окон “Форс-Индиа” – 1 тойрог
  10. С.Вандоорне “МкЛарен” – 1 тойрог

Унгарын Гранпригийн дараа ДАШТ-ний зуны амралт эхлэж байна. Дараагийн гараа ирэх 8 сарын 27-нд Бельгийн Гранпригээр эхэлнэ. Сар орчмын хугацаанд багууд улирлын сүүлийн хагастаа бэлтгэнэ. Одоогийн байдлаар ДАШТ-нийг С.Феттел тэргүүлж Л.Хэмилтон, В.Баттос, Д.Риккардо болон К.Райкконен нар эхний 5 байранд байна.

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн