Happy Birthday Hasan Sas



1976 оны 8 сарын 1-ний ЭНЭ ӨДӨР Туркийн хөлбөмбөгчин Хасан Шаш мэндэлжээ.

2002 оны хөлбөмбөгийн ДАШТ-нд анх удаагаа Ази тивийн хоёр улсад зохион байгуулагдсан. Тус тэмцээн нь Турк улсын хөлбөмбөгийн түүхэнд тодоор бичигдэн үлдсэн байдаг. Учир нь Туркийн хөлбөмбөгийн шигшээ баг ДАШТ-нд 2 дахь удаагаа оролцохдоо гайхалтай тоглолт үзүүлж хүрэл медалийг хүртэн. Энэхүү түүхэн багт Х.Шюкюр, Ю.Давала, И.Мансыз, Х.Шаш ...гэсэн залуус тоглож байжээ. Туркийн шигшээ баг тэмцээний С хэсэгт Бразил, Коста-Рика болон Хятадын шигшээ багтай багтсан. Довтлогч Х.Шаш хэсгийн тоглолтонд Бразил болон Хятадын эсрэг тус бүр 1 гоол оруулж, хүрэл медалийн төлөө Өмнөд Солонгосын эсрэг эхний гоолыг оруулж багтаа тэргүүллийг авчирсан. Түүний гоол шигшээ багийнхаа түүхэн дэх ДАШТ-ний анхны медалийг хүртэх боломжийг бүрдүүлж өгсөн юм.

Магадгүй Туркийн шигшээ багийн “алтан” үеийн төлөөлөл Х.Шаш Туркийн өмнөд нутгийн Адана мужийн Каратас хэмээх жижиг сууринд төрсөн. Тэрээр хөлбөмбөгийн карьераа 1995 онд Туркийн Анкарагюжю клубээс эхлүүлсэн юм. 3 жилийн дараа Туркийн хамгийн шилдэг баг болох Галатасарай клуб 4.4 сая ам.доллараар өөрийн эгнээндээ нэгтгэж байжээ. Х.Шаш 1998 онд Галатасарай клубтэй нэгдсэнээс хойш 2009 он хүртэл тоглосон. Энэ хугацаанд 234 тоглолтонд оролцож, 28 гоолыг өрсөлдөгч багийнхаа хаалганд оруулсан. Мөн Туркийн лигийн аваргаар 5 удаа, Туркийн цомын аваргаар 3 удаа, Туркийн супер цомд 1 удаа, Европа лигт 1 удаа, Европын супер цомд 1 удаа түрүүлсэн.

 

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн