2024 онд Парис, 2028 онд Лос-Анжелес хот Зуны Олимпийн наадмыг зохион байгуулна



Өнөө өглөө Швейцарын Лозанна хотноо ОУ-ын Олимпийн хорооны 103 дахь удаагийн чуулга боллоо. Тус чуулганаар Токиогийн Олимпийн дараа болох Зуны Олимпийн хотын нэрийг тодруулсан байна. 

2024 оны Зуны Олимпийн наадмыг Францын нийслэл Парис хот зохион байгуулах бол 2028 оны Зуны Олимпийн наадмын АНУ-ын баруун эргийн Лос-Анжелес хот зохион байгуулхаар болжээ. 

Парис хот 1900, 1924 оны Зуны Олимпийн наадмыг зохион байгуулж байсан юм. Тэгвэл Лос-Анжелес хот 1932, 1984 онуудад Зуны Олимпийн наадмыг зохион байгуулж байсан туршлагатай хот юм. 

 

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн