Р.Федерер, Р.Надал нар 3-р шатанд шалгараад байна



Канадын Монерал хотноо Мастерс-1000 ангиллын Рожерс кап тэмцээн үргэлжилж байна. Энэ удаагийн тэмцээнд Н.Жокович, Э.Мюррей болон С.Вавринка нарын шилдэг тамирчид оролцоогүй. Харин Р.Надал, Р.Федерер тэргүүтэй теннисчид өрсөлдөж байна.

Одоогийн байдлаар шилдэг 8-д эрэмбэлэгдсэн теннисчдээс Австрийн Д.Дим, Японы К.Нишикори, Канадын М.Раонич болон Францын Ж.Цонга нар тэмцээнээ өндөрлүүлээд байна. Харин Р.Надал, Р.Федерер нар 3-р шатанд өрсөлдөх эрхээ аваад байна. 3-р тойрогт Р.Федерер Испаний Д.Феррертэй учраа таарсан бол Р.Надал Канадын Д.Шаповаловтай тоглоно.



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн