Happy Birthday Javier Zanetti



1973 оны 8 сарын 10-ны ЭНЭ ӨДӨР Аргентины шигшээ баг болон Италийн Интер Милан клубын хамгаалагч асан Х.Занетти мэндэлжээ.

Аргентин улсын уугуул, Итали улсын суугуул Х.Занетти бол орчин цагийн хөлбөмбөгт нэг багтаа тогтвортой, олон жил тоглосон цөөн тоглогчдын нэг юм. Тэрээр Аргентин улсын нийслэл Буэнос-Айрес хотноо Итали гаралтай гэр бүлд төрсөн. Харин түүний хөлбөмбөгийн карьер нь Аргентины шилдэг клуб Индепендьенте клубын хүүхдийн академиас эхэлсэн юм. Хэдийгээр Нидепендьенте клубын хүүхдийн академиас карьераа эхлүүлж байсан ч клуб түүнтэй мэргэжлийн гэрээ хийгээгүй. Харин тэр мэргэжлийн гэрээг Тальерес хэмээх клубтэй байгуулж байжээ. Харин тэр Тальерес клубт 1 жил, Банфилд клубт 2 жил тоглоод Италийн Интер Милан клубт ирсэн. 1995 оны 8 сарын 27-нд анх Интер Милан клубт тоглосноос хойш 19 жил тоглохдоо Италийн Сери-А лиг төдийгүй Европын тавцанд алдар нэрээ үлдээж чадсан. Х.Занетти 19 жил Интер Милан клубт тоглохдоо 615 тоглолтонд оролцсон байдаг бөгөөд энэ амжилтаараа Италийн лигт хамгийн олон жил тоглосон гадаадын тоглогч болсон. Түүний өмнө П.Мальдини, Ж.Буффон болон Ф.Тотти нарын дараа Сери-А лигт тоглосон ажилтаараа бичигдэж байна.

Х.Занетти 19 жил Интер Милан клубт тоглохдоо 13 жил багийн ахлагчаар тоглож, Сери-А лигт 5, Италийн цомд 4 удаа, Италийн супер цомд 4 удаа, Европын Аваргуудын лигт 1 удаа, Европа цомд 1 удаа, ФИФА-н клубуудын ДАШТ-нд 1 удаа түрүүлсэн. Үүнээс гадна Аргентин улсынхаа шигшээ багийн төлөө 143 тоглолтонд оролцож 1996 оны Атлантагийн Олимпийн наадамд мөнгөн медаль, 1995 оны Пан Америкийн наадамд алтан медаль хүртэж байсан. Хөлбөмбөгийн ертөнцөд “Трактор” хочийг авч байсан Х.Занетти 2014 онд пүүзээ хананд өлгөж байсан бөгөөд өдгөө Интер Милан клубынхээ удирдах албан тушаалд хүчин зүтгэж байна.

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн