“Од” нь гийсэн К.Картер



Эмэгтэйчүүдийн 400 м-н халхалттай гүйлтийн төрөлд К.Картер хэмээх 25 настай Америк бүсгүй алтан медалийг хүртлээ. Ингэхдээ тэр 9-р замаас буюу гадна талын замаас гарч уралдан алтан медаль хүртжээ. Мэдээж хөнгөн атлетикийн спринт төрлүүдэд хамгийн шилдэг үзүүлэлттэй тамирчид дотор талын замаар уралддаг. Тэгвэл энэ удаа гадна талын замаас гарч уралдсан К.Картер 53.07 сек-н амжилтаар аваргын алтан медаль хүртлээ. Мөнгөн медалийг түүний нутаг нэгт тамирчин, Риогийн Олимпийн аварга Д.Мухаммад хүртсэн бол хүрэл медлийг Ямайка улсын Р.Трэйсей хүртлээ. Тамирчид сүүлчийн саадыг давах үед Д.Мухаммад тэргүүлж байсан ч К.Картер бариаг сайн хийснээр алтан медалийн эзэн болсон юм. 

  1. К.Картер (АНУ) – 53.07 сек
  2. Д.Мухаммад (АНУ) – 53.50 сек
  3. Р.Трэйсей (Ямайка) – 53.74 сек

К.Картер өмнөх ДАШТ-нд шигшээд шалгарч чадаагүй бөгөөд ийнхүү анх удаагаа Дэлхийн аваргаас медаль хүртэхдээ алтан медаль хүртэж байна. Тэгвэл Д.Мухаммад мөнгөн медаль хүртсэнээр ДАШТ-ний хошой мөнгөн медалийг хүртжээ. Харин Лондонгийн Олимпийн хүрэл, ДАШТ-ний хошой алтан медальт Чехийн З.Гейнова 4-р байранд орсон байна.  

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн