Дэлхийн аваргын “од”-той Павел Файдек



Эрэгтэйчүүдийн дүүгүүр шидэлтийн алтан медалийг Польшийн тамирчин Дэлхийн хошой аварга П.Файдек хүртлээ. Тэрээр 79.86 м шидэж дэлхийн аваргын алтан медаль хүртлээ. Ингэснээр П.Файдек ДАШТ-нээс 3 дахь алтан медалиа, тэр дундуу сүүлийн 3 дэлхийн аваргад дарааллан алтан медаль хүртэж байна. П.Файдек ДАШТ-нд “од”-той оролцдог боловч Олимпийн наадмаас медаль хүртэж чадаагүй л байна. 2012 Лондон, 2016 Рио-де-Жанейрогийн Олимпийн наадмуудад оролцсон ч медальт байранд шалгарч чадаагүй.

П.Файдек ийнхүү Дэлхийн аваргын 3 дахь алтан медалиа хүртсэн бол мөнгөн медалийг ОХУ-ын тамирчин В.Пронкин, хүрэл медалийг Польшийн Ж.Новицкий хүртжээ. Ж.Новицкийгийн хувьд Дэлхийн аваргын хошой хүрэл медальтай болж байна. Энэ удаагийн ДАШТ-нд Оросын тамирчдыг оролцох эрхийг нь түдгэлзүүлсэн бөгөөд харин Оросын туган дор бус ANA-н тусгай эрхийн дор оролцож байна.

  1. П.Файдек (Польш) – 79.81 м
  2. В.Пронкин (ANA) – 78.16 м
  3. В.Новицкий (Польш) – 78.03 м

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн