Б.Риз болон Т.Бартолетта нарын тулаан боллоо



Эмэгтэйчүүдийн уртын харайлтын төрөлд тун үзүүштэй тэмцээн болсон. Олимпийн алт, мөнгөн медаль, ДАШТ-ний 3 удаагийн аварга Б.Риз болон Олимпийн алт, ДАШТ-ний хошой алтан медальт Т.Бартолетта нарын өрсөлдөөн энэ удаагийн ДАШТ-ний бас нэгэн “чимэг” нь байлаа. Тэд өнгөрсөн жилийн Олимпийн наадамд өрсөлдөхөд Т.Бартолетта алтан медаль хүртэж, Б.Риз мөнгөн медаль хүртэж байсан. Тэгвэл энэ жилийн ДАШТ-нд Б.Риз алтан медаль хүртэж Т.Бартолетта анх удаагаа ДАШТ-нээс хүрэл медаль хүртжээ. Нэгэн цаг үед төрж, Олимп, Дэлхийн дэвжээнд хоёр биенээ хурцалж буй АНУ-ын хоёр шилдэг тамирчин ийнхүү сүүлийн 2 жил хөнгөн атлетик сонирхогчдыг баярлуулж байна. Тэд 2015 оны ДАШТ-нээс хойш хамтдаа өрсөлдөж байгаа юм. 2015 оны ДАШТ-нд Б.Риз 24-р байранд орж байсан бол Т.Бартолетта алтан медаль хүртсэн, 2016 оны Олимпийн наадамд Т.Бартолетти алтан медаль хүртэж, Б.Риз мөнгөн медаль хүртэж байсан. Тэгвэл энэ жил Б.Риз алтан медаль хүртэж Т.Бартолетта хүрэл медаль дээр буужээ.

  1. Б.Риз (АНУ) – 7.02 м
  2. Д.Клишина (ANA) – 7.00 м
  3. Т.Бартолетта (АНУ) – 6.97 м

Мөнгөн медалийг ОХУ-ын тамирчин Д.Клишина хүртжээ.

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн