Д.Шипперс аваргаа хамгааллаа



Эмэгтэйчүүдийн 200 м-н зайд Нидерландын Дафне Шипперс түрүүлж дэлхийн аварга цолоо хамгааллаа. Тэрээр энэ Лондонд тус зайдаа хамгийн шилдэг нь байж чадсан. Урьдчилсан шатны шалгаруулалтанд хамгийн өндөр үзүүлэлттэй байсан. Үүнийгээ ч баталж 200 м-н төрөлд дэлхийн аваргын 2 дахь алтан медалиа хүртлээ.

Тэгвэл мөнгөн медалийг 100 м-н төрөлд мөнгөн медаль хүртээд байсан Кот д’Ивуар улсын Мари-Жозе Та Лу хүртсэн бол Багамын арлуудын улсын Шона Миллер хүртсэн байна. Харин тус зайд 2005 оны Хельсинкийн ДАШТ-нээс хойш анх удаагаа Ямайка тамирчид медалийн гадна үлджээ.

  1. Д.Шипприс (Нидерланд) 22.05 сек
  2. Та Лу (Кот-д’Ивуар) – 22.08 сек
  3. Шона Миллер (Багамын арлууд) – 22.15 сек

Ийнхүү чацархаг Нидерланд бүсгүй Д.Шиппирс сүүлийн 2 Дэлхийн аваргын 200 м-н төрөлд алтан медаль хүртэж байна. Хэдхэн хоногийн өмнө 100 м-н төрөлд хүрэл медаль хүртээд байсан юм.



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн