3000 м-н саадтай гүйлтийн төрөлд Э.Коберн түрүүлжээ



Эмэгтэйчүүдийн 3000 м-н саадтай гүйлтийн төрөлд АНУ-ын тамирчин Эмма Коберн түрүүлж алтан медаль хүртлээ. Э.Коберн 2016 оны Риогийн Олимпийн наадамд хүрэл медаль хүртэж байсан бол ийхүү Дэлхийн аваргаас алтан медаль хүртэж байна. АНУ-аас тус төрөлд Олимп, ДАШТ-нээс медаль хүртсэн эмэгтэй тамирчин байгаагүй бөгөөд Э.Коберн улсынхаа анхдагч болж байна. Гэхдээ энэ удаагийн ДАШТ-ний 3000 м-н саадтай гүйлтийн төрөлд Америкчууд давхар цохилт хийсэн. Э.Коберн алтан медаль хүртсэн бол К.Фрэричс мөнгөн медаль хүртсэн. Харин мөнгөн медалийг Риогийн Олимпийн мөнгө, 2015 оны Бээжингийн Олимпийн аварга Кени улсын Х.Жепкемой хүртжээ.

  1. Э.Коберн (АНУ) – 9 мин 02.58 сек
  2. К.Фрэричс (АНУ) – 9 мин 03.77 сек
  3. Х.Жепкемой (Кени) – 9 мин 04.03 сек

Харин энэ удаа Риогийн Олимпийн аварга Бахрейн улсын Р.Жебет 5-р байранд орсон бол Бээжингийн Дэлхийн аваргын хүрэл медальт Германы Г.Краусе 9-р байранд орсон байна.



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн