Баяртай Мо Фара



Эрэгтэйчүүдийн 5000 м-н төрөлд сүүлийн 2 Олимпийн наадам, 3 Дэлхийн аваргад Их Британий Мо Фара босоож байж чадсан. Тэгвэл энэ удаагийн ДАШТ-нд буюу өөрийн карьерынхаа хамгийн сүүлчийн уралдаанд мөнгөн медаль хүртэснээр зодог тайлж байна. Анхны ДАШТ-ний медалиа 2011 онд Дэгүгийн ДАШТ-ний 10000 м-н зайд мөнгөн медаль хүртэж эхлүүлж байсан бол сүүлчийнхээ буюу 2017 оны ДАШТ-ний 5000 м-н зайд мөнгөн медаль хүртлээ.

Энэ удаагийн ДАШТ-ний эрэгтэйчүүдийн 5000 м-н Этиоп улсын М.Эдрис 13 мин 32.79 сек-н амжилтаар түрүүлж аваргын алтан медаль хүртжээ. Гэхдээ М.Эдрисийн хувьд энэ бол гэнэтийн амжилт байгаагүй. Тэрээр энэ онд Швейцарьт болсон Алмазан лигт түрүүлж энэ улирлын хамгийн өндөр амжилтын үзүүлээд байсан юм. Ийм тэрээр энэ жил форм сайн байгаагаа батлан харуулж энэ цаг үеийн дундын зайн алдарт тамирчин Сэр Мо Фарагийн “хаанчлал”-ыг зогсоож алтан медаль хүртсэн.

  1. М.Эдрис (Этиоп) – 13 мин 32.79 сек
  2. М.Фара (Их Британи) – 13 мин 33.22 сек
  3. П.Челимо (АНУ) – 13 мин 33.30 сек

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн