Й.Феттер алтан медаль хүртлээ



Эрэгтэйчүүдийн жад шидэлтийн төрөлд Германы Йоханнес Феттер 89.89 м шидэж алтан медаль хүртлээ. Харин түүний нутаг нэгт 2016 оны Риогийн Олимпийн аварга Т.Рёлер 88.26 м-н амжилтаар 4-р байранд орсон байна. Харин мөнгөн, хүрэл медалийг Чех залуус хүртжээ. Энэ удаагийн ДАШТ-ний эрэгтэй жад шидэлтийн төрөлд Европ залуус тэр дундаа Герман, Чехийн залуусын дунд гол өрсөлдөөн өрнөлөө.

  1. Й.Феттер (Герман) – 89.89 м
  2. И.Вадлейч (Чех) – 89.73 м
  3. П.Фридрих (Чех) – 88.32 м

Тэгвэл Олимпийн мөнгө, 2015 оны Бээжингийн Дэлхийн аварга Кенийн Ж.Йего 76.29 м-н амжилтаар 13-р байранд орсон бол Финландын Т.Питкамаки 5, Тринидад ба Тобаго улсын К.Уолкотт 7-р байранд оржээ.



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн