Британи залуус нутагтаа түрүүллээ



Эрэгтэйчүүдийн 4х100 м-н уралдаан тун их хүлээлттэй байсан. Хоёр жилийн өмнө Бээжингийн ДАШТ-ний үеэр АНУ-ын залуус бүтэлгүйтэж Нанхиад залуус нутгийнхаа дэвжээнээс анх удаагаа буухиа зайд мөнгөн медаль хүртээд байсан. Тэгвэл Нанхиад залуус амжилтаа бататгаж чадах уу? У.Болтын карьерын сүүлчийн уралдаандаа ямар медаль хүртэх бол Ж.Гатлин тэргүүтэй Нэгдсэн улсын залуус яах бол? гэсэн хүлээлтүүд байлаа.

Ингээд энэ удаагийн уралдаанд Их Британи залуус нутаг дээрээ аваргын алтан медаль хүртэж Америкчууд дэд байранд, Япончууд 3-р байранд орсон. Их Британи улсын 4х100 м-н буухиа уралдааны тамирчид Дэлхийн аваргын түүхэнд анх удаагаа алтан медаль хүртэж байгаа нь энэ ажээ. Харин энэ удаагийн буухиа уралдаанд сүүлийн 4 ДАШТ, 2 Олимпийн аварга Ямайка улсын залуус медаль хүртэж чадаагүй. Сүүлчийн буухиаг хийж байсан алдарт У.Болт уралдааны явцад бэртлийн улмаас тэмцээнээ дуусгаж чадаагүй.

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн