С.Пирсон эргэн ирж алтан медаль хүртлээ



Эмэгтэйчүүдийн 100 м-н халхалттай гүйлтийн төрөлд хуучин цагийн хоёр шилдэг тамирчин алтан медалийн төлөө өрсөлдлөө. Австралийн С.Пирсон болон АНУ-ын Д.Харпер-Нейлсон нар 2008, 2012 оны Олимпийн наадамд хүчтэй өрсөлдөгчид байсан бөгөөд ДАШТ-д ч тэдний өрсөлдөөн хүчтэй байсан. Харин сүүлийн 2-3 жил тэдний өрсөлдөөнийг хараагүй байсан бол энэ удаа Лондонгийн ДАШТ-нд бүрэн утгаар нь харлаа.

С.Пирсон хүчтэй өрсөлдөгчөө энэ удаа ялж алтан медаль хүртсэн бол Америк бүсгүй ДАШТ-нээс алтан медалийг бас л хүртэж чадсангүй. 2013 оны ДАШТ-нээс хойш хэсэг хугацаанд бэртэл, гэмтлийн улмаас их спортоосоо хөндийрөөд байсан бөгөөд өнгөрсөн хугацаанд С.Пирсон 1 Олимп, 1 ДАШТ-нийг өнжөөд байсан юм. Гэхдээ тэр гэмтэл бэртлээ эдгээгээд эргэн ирэхдээ Дэлхийн аваргын оргилд нь гарч чадлаа. Одоо түүнийг Австрали улсдаа тус улсын хөнгөн атлетикийн домогт тамирчин К.Фриймэний адилаар “агуу” тамирчин хэмээн хүндэтгэж байна. С.Пирсон Бээжин-2008-д мөнгө, Лондон-2012-д алт, ДАШТ-нээс 2011 онд алт, 2013 онд мөнгөн медаль хүртэж байсан юм. Ийнхүү ДАШТ-нээс 2 дахь алтан медалиа хүртэж байна.

  1. С.Пирсон (Австрали) – 12.53 сек
  2. Д.Харпер-Нейлсон (АНУ) – 12.63 сек
  3. П.Дуткевич (Герман) – 12.71 сек

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн