М.Ласицкене Дэлхийн хошой аварга боллоо



ОУ-ын хөнгөн атлетикийн холбооноос энэ удаагийн ДАШТ-нд ОХУ-ын хөнгөн атлетикийн холбооны оролцох эрхийг түдгэлзүүлсэн. Гэхдээ ОХУ-ын тамирчдыг ANA буюу төвийг сахисан эрхээр оролцуулж байгаа. Тэгвэл ANA-н туган дор оролцож буй ОХУ-ын тамирчдаас М.Ласицкене анхны алтан медалийг өндрийн харайлтын төрөлд хүртлээ. Өдгөө 24 настай Орос бүсгүй 2 жилийн өмнө Бээжингийн ДАШТ-нээс алтан медаль хүртэж байсан юм.

  1. М.Ласицкене (ANA) – 2.03 м
  2. Ю.Левченко (Украйн) – 2.01 м
  3. К.Личвинко (Польш) – 1.99 м

М.Ласицкене хамгийн сүүлд 2.08 м-н захиалга өгсөн ч харайж чадаагүй. Гэхдээ түүний арын тамирчдаас Украйны Ю.Левченко 2.01 м-н дээгүүр 2 дахь гүйцэтгэлээрээ харайсан. Харин энэ удаагийн ДАШТ-нд Олимпийн аварга Испаний Р.Бейтиа ердөө 1.88 м-н дээгүүр харайж 12-р байранд шалгарчээ.

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн