Happy Birthday Kerri Walsh Jennings



1978 оны 8 сарын 15-ны ЭНЭ ӨДӨР элсний волейболын бүх цаг үеийн шилдэг тамирчин Керри Уолш Женнингс мэндэлжээ.

“Бүх цаг үеийн элсний волейболын хамгийн агуу баг”. Энэ тодотгол бол К.У.Женнингс болон Мисти Мэй-Трейнор нарын тодотгол юм. Тийм ээ, тэд бол элсний волейболын спортын оргилд нь хүрч, хүртэж болох бүхий л түрүүг хүртсэн тамирчид юм. Тэд хамтдаа 3 Олимпийн наадамд дарааллан аваргын алтан медаль хүртэж, мөн тооны Дэлхийн аваргын алтан медалийг хүртсэн. Харин хожмоо К.У.Женнингс 2016 оны Риогийн Олимпийн наадамд А.Россын хамтаар хүрэл медаль хүртэж байсан.

К.У.Женнингс АНУ-ын Калифорни мужийн Санта-Кларад мэндэлсэн. Тэрээр “Archbishop Mitty” ахлах сургуулийн сурагч байхдаа сагсан бөмбөг болон волейболын спортоор хичээллэсэн. Ахлах сургуульдаа сурч байхдаа волейболоор 3 удаа, сагсан бөмбөгөөр 1 удаа Нэгдсэн улсынхаа аварга болж байсан. Энэ үеэс буюу 1990-ээд оны дунд үеэс түүний нэр хүнд өсөж, 1995 онд АНУ-ын өсвөрийн шилдэг волейболчиноор шалгарч байжээ.

Улмаар 2001 онд коллейжоо дүүргээд хожмын хамтрагч М.Мей-Трейнортой элсний волейболын хамтрагчид болсон. Тэд хамгийн сүүлд 2012 оны Лондонгийн Олимпийн наадамд хамтдаа тоглож алтан медаль хүртсэн. Түүнээс хойш А.Росстой хамтдаа тоглож байгаад 2017 оноос Н.Бранагтай тоглож байна. Энэ хугацаанд К.У.Женнингс М.Мей-Трейнортой хамтдаа байгуулж байсан ялалтыг тэр бүр байгуулж чадахаа болиод байна.

Түүний амжилтаас дурьдвал:

  • Олимп: 2004-Афин алт, 2008-Бээжин алт, 2012-Лондон алт, 2016-Рио хүрэл
  • ДАШТ: 2003, 2005, 2007 онуудад алт, 2011 онд мөнгөн медаль
  • Уорлд Тур: 2016 онд алтан медаль

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн