Түүнд зөвхөн Копа дель Рэй цом байхгүй



Испаний Реал Мадрид клубын дасгалжуулагч З.Зидан тус багийг удирдаад 7 дахь цомоо хүртлээ. Тэрээр өнгөрсөн шөнө Испаний супер цомыг хүртсэн. Ингэснээр З.Зидан Испаний Ла лигийн цомыг 1, Испаний супер цомыг 1, Европын Аваргуудын лигийн цомыг 2, Европын супер цомыг 2, ФИФА-н клубуудын ДАШТ-ний цомыг 1 удаа өргөөд байна. Түүнд харин Испаний цомын тэмцээн буюу Копа дель Рэй цом байхгүй. З.Зидан энэ бүх амжилтыг 1 жил 7 сарын хугацаанд бий болгосон. Өнгөрсөн 2016 оны 1 сард Реал Мадрид клубын дасгалжуулагчаар томилогдсон цагаас хойш 90 тоглолтонд багаа удирдахдаа 68 хожил байгуулж 15 тэнцэж ердөө 7 удаа хожигдсон гэсэн үзүүлэлттэй 75.56%-н амжилттай байгаа. Энэ нь Реал Мадрид клубыг дасгалжуулж байсан бүх дасгалжуулагчдаас хамгийн өндөр амжилт юм.

Одоо тэр нэгэнтээ Реал Мадрид клубын түүхэнд алдар нэрээ үлдээсэн М.Мюньос болон дель Боске нарын адил яригдах болсон. 1960-аас 1970-аад оны дунд үеийн М.Мюньос, мөн хоёр мянганы зааг дээр тус клубыг удирдаж байсан дель Боске нар Реал Мадрид клубын түүхэнд хамгийн өндөр амжилт үзүүлж байсан дасгалжуулагчид юм.

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн