“Таны төлөө, залуусын төлөө” уриан дор Дэлхийн оюутны спортын их наадам эхэлнэ



Өнөөдөр Тайваны Тайпэй хотноо Дэлхийн оюутны спортын XXIX универсиад наадам эхлэх гэж байна. Тайпей хотноо болж буй XXIX универсиад наадамд 140 гаруй орны 7639 оюутан тамирчин 21 спортын төрлөөр 275 багц медалийн төлөө 11 хоног өрсөлдөнө. Ийнхүү 2 жил тутамд зохион байгуулагддаг оюутны универсиад наадам эхлэхэд бэлэн болж ирээдүйн Олимп, Дэлхийн шилдэг тамирчид Тайпэй хотноо спортоор хүч чадал, авхаалж самбаа, оюун ухаанаа уралдуулахаар хуран цуглаад байна.

Дэлхийн оюутны Зуны Универсад наадам нь анх 1959 онд Италийн Турин хотноо зохион байгуулагдаж байсан. Монгол улс Дэлхийн оюутны Универсиад наадамд анх 1965 онд Унгарын нийслэл Будапешт хотноо болсон IV Универсиадад оролцож байжээ. Тэгвэл анхны медалиа 1973 онд Москва хотноо болсон VII Универсиад наадмаас чөлөөт бөхийн төрлөөр МУ-ын Ц.Нацагдорж алт, Ж.Мөнх-Очир хүрэл медаль хүртэж байсан. Энэ цаг үеийн шилдэг тамирчдаас жүдо бөхийн төрлөөр Олимпийн хүрэл, ДАШТ-ний алт, хүрэл медальт Х.Цагаанбаатар 2003 оны Дэгүгийн Универсиад наадмаас хүрэл, Олимп, ДАШТ-ний хүрэл медальт С.Ням-Очир 2009 оны Белградын Универсиад наадмаас хүрэл, чөлөөт бөхөөр Олимпийн хүрэл медальт, ДАШТ-ний хошой аварга, 1 мөнгөн медальт С.Батцэцэг 2013 оны Казаны Универсиадаас алтан медаль хүртээд байна.



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн