Ногоон тивийн Австрали Шар тивийн АШТ-нд түрүүллээ



Сагсан бөмбөгийн Ази тивийн АШТ Баруун өмнөд Азийн Ливан улсад 10 гаруй хоногийн хугацаанд болж өндөрлөлөө. Тус тэмцээнд 16 улсын шигшээ баг өрсөлдсөн бөгөөд Шар тивийн 14 баг дээр энэ жил анх удаагаа Австрали ба Номхон далайн бүсээс Австрали болон Шинэ Зеландын шигшээ багууд оролцсон. Австрали улсын шигшээ баг ААШТ-нд оролцсон анхны жилдээ ялгуусан амжилт байгуулж Шар тивийн аваргын цомыг хүртжээ.

Гэхдээ Шар тивийн АШТ-нд Австралийн шигшээ багт А.Богут, П.Миллс, М.Деллаведова, А.Бэйнс нарын шилдэг тамирчид оролцоогүй. Харин Д.Андерсен, Б.Ньюли нарын тэргүүлсэн Австралийн шигшээ баг ирсэн. Австраличууд тэмцээний D хэсэгт Япон, Хонконг болон Тайваны шигшээ багуудтай таарч хэсгээ ганц ч хожигдолгүй тэргүүлсэн. Ингэд дунд шөвөгт БНХАУ-ын шигшээ багийг 97-71 харьцаатай, хагас шигшээд Шинэ Зеландын шигшээ багийг 106-79 харьцаатай буулган авч шигшээд шалгарсан.

Шигшээ тоглолтонд Х.Хаддадигийн тэргүүлсэн Ираны шигшээ багтай тоглож 79-56 харьцаагаар хожиж алтан медаль хүртсэн. Тэмцээний шилдэг тоглогчоор Ираны Х.Хаддади шалгарсан.

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн