Бадминтоны 2017 оны Дэлхийн аварга эхэлнэ



Хоёр жил тутам зохион байгуулагддаг Бадминтоны 2017 оны ДАШТ Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улсын харъяа Шотландын Глазго хотноо эхлэж байна. Бадминтоны ДАШТ нь эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан, эрэгтэй, эмэгтэй хосын, холимог хосын гэсэн 5 төрөлд зохион байгуулагддаг.

Мэдээж тэмцээний хамгийн сонирхолтой төрөл бол эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөл байна. Олимпийн алт, хүрэл, ДАШТ-ний хошой аварга Хятадын Чень Лон болон Олимпийн 3 мөнгө, ДАШТ-ний 3 мөнгө, 1 хүрэл медальт Малайзын Ли Чонг Вей нарын өрсөлдөөнийг харахыг хүсэж байгаа бадминтон сонирхогчид олон байгаа байх. Ли Чонг Вейг Олимп, Дэлхийн аварга болох замд Хятадын Чень Лон хэд хэдэн удаа саад болж байсан. Тэгвэл энэ удаа яах бол? Гэхдээ Өмнөд Солонгосын Сон Ван-Хо, Данийн В.Акселсен болон Хятадын Ши Ючи нарыг мартаж болохгүй.



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн