Кими Райкконен гэрээгээ сунгалаа



Формула-1 уралдааны Феррари баг Финланд залуу К.Райккоентой гэрээгээ сунгажээ. Энэ онд гэрээ нь дуусах байсан Кими ийнхүү 2018 оны улирал дуустал Феррари багт үлдэж байна. К.Райкконен 2007-2009 оны улиралд Феррари багт уралдаж байхдаа 2007 оны Дэлхийн аварга цолыг хүртэж байсан. Сүүлд тэрээр 2014 онд Феррари багт эргэн ирж байсан юм.

Өдгөө 37 настай Фин залуу Кими Феррари багт С.Феттелийн хамтаар хүчин зүтгэж байгаа. Энэ улирал эхэлснээс хойш 4 удаагийн шагналын тавцан дээр гарсан бөгөөд 116 оноотой 5-р байранд явж байгаа. Түүнийг ирэх улиралд багтаа үлдэх эсэх нь тодорхой байсан ч багтаа үлдэхээр болж байна.

Энэ жил Феррари баг Мерседесийн сүүлийн 3 жилийн хаанчлалыг зогсоохын тулд ажиллаж байна. С.Феттел нийлбэр 202 оноогоор тэргүүлж байгаа бол багийн дүнгээр 318 оноотой Феррари баг дэд байранд явж байна. С.Феттел 8 удаа шагналын тавцан дээр гарахдаа 4-т нь түрүүлсэн. Харин Кимигийн хувьд 2 ч удаа онооны бүсэд багтаж чадаагүй. Одоо Феррари баг улирлын үлдсэн хагаст сайн уралдаж аварга авахын тулд Кимигийн уралдаан чухал болоод байна.



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн