Т.Волфф “бид хатуу сургамжийг суралцлаа”



Формула-1 уралдааны Мерседес багийн босс Т.Волфф энэ улирлын талаар ийн сэтгэгдлээ илэрхийлжээ. Мөн тэрээр “бид машинынхаа хурдыг сайжруулах, туршилтаар хүнд хэцүү бэрхшээлийг даван туулж чадсан. Манай хоёр нисгэгч 11 уралдаанаас 6 ялалт байгуулсан. Л.Хэмилтон уралдааныг тэргүүлэгчээс 14 онооны ард байгаа бол харин манай баг 357 оноогоор бусад 9 багаа тэргүүлж байна” хэмээн ярьжээ. Дээр нь нэмж “гэхдээ бидэнд энэ нь амар байсангүй. Бид олон талаар хөгжил дэвшилээ хадгалж, илүү хүчирхэг болох хэрэгтэй байна. Ерөнхийдөө бид энэ улиралд хүнд сургамжийг авч байна” гэжээ.

Мерседес багаас сүүлийн 3 улирал Формула-1 уралдааны Дэлхийн аварга төрсөн. Мөн багаараа сүүлийн 3 жил зохион бүтээгчийн цомыг хүртсэн. Энэ бол том амжилт юм. Харин энэ улиралд Феррари баг хүчирхэгжиж Мерседес багийн хаанчлалыг зогсооход ойрхон байна.

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн