Л.Хэмилтон алдарт М.Шумахертай тэнцлээ



Формула-1 уралдааны зуны амралт өндөрлөж улирлын сүүлийн хагасын уралдаан Бельгийн Спа-Франкоршам авто тойрууллагад болох гэж байна. Одоогийн байдлаар тестийн болон урьдчилсан шатны уралдаанууд өндөрлөөд байна.

Энэ удаагийн байрлал тогтоох урьдчилсан гараанд “Мерседес” багийн Их Британи нисгэгч Л.Хэмилтон 7 км бүхий тойрог замыг 1 мин 42.553 сек-д туулсанаар байрлал тогтоох уралдаанд тэргүүлсэн. Ингэснээр Ням гаригт болох үндсэн гараанд тэргүүн эгнээнээс уралдааныг эхлүүлэх эрхтэй болсон. Л.Хэмилтон ийнхүү өөрийн карьертаа 68 дахь удаагаа уралдааныг тэргүүн эгнээнээс эхлүүлэх буюу пол-позишн хийх эрхтэй болж энэ амжилтаараа алдарт М.Шумахертай тэнцлээ. Цаашлаад улирлын үлдсэн 8 гараанаас 1 гараанд пол-позишн хийхэд л Л.Хэмилтон формула-1 уралдааны бүх цаг үеийн амжилтыг эзэмшиж эхэлнэ. Энэхүү амжилтыг эвдэхэд Л.Хэмилтонд цаг хугацааны л асуудал байгаа бөгөөд тэр энэ улиралд 7 дахь пол-позишноо хийгээд байна.

Формула-1 уралдааны бүх цаг үеийн пол-позишны амжилт: эхний 10 тамирчин

  1. М.Шумахер (Герман) – 68 удаа (7 удаагийн Дэлхийн аварга)
  2. Л.Хэмилтон (Их Британи) – 68 удаа (3 удаагийн Дэлхийн аварга)
  3. А.Сенна (Бразил) – 65 удаа (3 удаагийн Дэлхийн аварга)
  4. С.Феттел (Герман) – 48 удаа (4 удаагийн Дэлхийн аварга)
  5. Ж.Кларк (Их Британи) – 33 удаа (2 удаагийн Дэлхийн аварга)
  6. А.Прост (Франц) – 33 удаа (4 удаагийн Дэлхийн аварга)
  7. Н.Манселл (Их Британи) – 32 удаа (1 удаагийн Дэлхийн аварга)
  8. Н.Росберг (Герман) – 30 удаа (1 удаагийн Дэлхийн аварга)
  9. Хуан Мануэл Фангио (Аргентин) – 29 удаа (5 удаагийн Дэлхийн аварга)
  10. М.Хайккинен (Финланд) – 26 удаа (2 удаагийн Дэлхийн аварга)

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн