Л.Хэмилтон 58 дахь ялалтаа авлаа



Формула-1 уралдааны зуны амралт өндөрлөж Бельгийн Гранпри өнгөрсөн амралтын өдөр боллоо. Тус гараанд “Мерседес” багийн Их Британи нисгэгч Л.Хэмилтон 1 цаг 24 мин 42.820 сек-н амжилтаар тэргүүн байр эзэлж карьерынхаа 58 дахь ялалтаа авлаа.

Энэ удаагийн уралдаанд Л.Хэмилтон болон С.Феттел нарын дунд гол өрсөлдөөн өрнөсөн. Энэ жил ерөнхийдөө “Феррари” болон “Мерседес” багийн дунд гол өрсөлдөөн өрнөж байгаа бол тэдний араас “Ред Булл” баг нэхэж байна. Энэ дүр зураг ерөнхийдөө үргэлжилсээр байна. Л.Хэмилтон байрлал тогтоох уралдаанд түрүүлсэн бол Ням гаригт болсон үндсэн уралдаанд тэргүүллээ хадгалж чадлаа. Түүнтэй хамт шагналын тавцан дээр “Феррари” багийн С.Феттел, “Ред Булл” багийн Д.Риккардо нар гарсан. Харин хамгийн харамсалтай нь “Ред Булл” багийн Нидерлэнд нисгэгч М.Верстаппен байлаа. Ирээдүйтэй залуу нисгэгч М.Верстаппен мөн л уралдааны замыг дундаас нь орхисон. Тэр энэ жил 12 удаагийн гарааны 6-д нь эхний 5-д багтаж үлдсэн гараануудад уралдааны замыг дундаас нь орхисон. “Ред Булл” баг хэрвээ өндөр түвшинд хүчтэй өрсөлдөөн үзүүлье гэвэл техникийн шинэчлэл зайлшгүй хийх шаардлагатай болоод байна. “Ред Булл” багийн Д.Риккардо гэхэд энэ улиралд нийт 3 удаа замаа дундаас нь орхисон. Энэ нь багийн инженерийн баг илүү сайн ажиллах хэрэгтэйг харуулж байна.

  1. Л.Хэмилтон (Мерседес) – 1 цаг 24 мин 42.820 сек
  2. С.Феттел (Феррари) – +2.358 сек
  3. Д.Риккардо (Ред Булл) – +10.791 сек
  4. К.Райкконен (Феррари) – +14.471 сек
  5. В.Боттас (Мерседес) – +16.456 сек
  6. Н.Хюлкенберг (Рено) – +28.087 сек
  7. Р.Грожян (ХААС) – +31.553 сек
  8. Ф.Масса (Уилльямс) – +36.649 сек
  9. Э.Окон (Форс-Индиа) – +38.154 сек
  10. С.Сайнз (Торо Россо) – +39.447 сек

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн