Э.Мюррей US Open тэмцээнийг өнжинө



Өнөөдөр эхлэж буй US Open тэмцээнийг Их Британий шилдэг теннисчин Э.Мюррей ташааны бэртлийн улмаас оролцож чадахгүй болжээ. Э.Мюррей 2012 оны US Open тэмцээнд түрүүлж байсан юм. Харин энэ улирлын сүүлийн хагасаас бэртлийн улмаас төдийлөн сайн тоглож чадахгүй байсан бөгөөд US Open тэмцээнд оролцох нь эргэлзээтэй байсан.

Э.Мюррей тэмцээнийг орхисноор түүний оронд Америкийн Т.Сандгрен хэмээх залуу оролцох болж байна. Түүний хувьд анх удаагаа US Open тэмцээнд оролцож байгаа нь энэ ажээ.

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн