Г.Одбаяр хүрэл медаль хүртлээ



Эрэгтэй 73 кг: алт С.Хашимото (Япон), мөнгө Р.Оружов (Азербайжан), хүрэл Г.ОДБАЯР (МОНГОЛ), Ан Чан-Рим (БНСУ)

Одоогоос 2 жилийн өмнө Астанагийн Дэлхийн аваргын медалийн тавцанд 73 кг-н Монголын хоёр жүдочин гарах тун дөхсөн. С.Ням-Очир гавъяат БНАСАУ-ын бөхийг буулгаж Дэлхийн аваргын анхны медалиа хүртэж байсан бол Г.Одбаяр медалийн төлөөх барилдаанд БНСУ-ын бөх Ан Чан-Римд хожигдож медалийн үзүүрээс атгаад алдаж байсан. Тэгвэл энэ жил Унгарын татамигаас Г.Одбаяр энэ оны Европын аварга Азербайжаны Х.Хейдаровыг вазаригаар буулгаж авч Дэлхийн аваргын медальтан боллоо.

Харин алтан медалийг Японы С.Хашимото хүртлээ. Хагас шигшээд Азербайжаны бөхийг, шигшээ барилдаанд мөн Азербайжаны Р.Оружовыг вазаригаар буулгажээ. Япончууд 2010 оны Дэлхийн аваргаас хойш 73 кг-н жинд алтан медалийг өөрсдийн болгоод байна. Ш.Оно 2013, 2015 онд, Р.Накаяа 2011, 2014 онд, Х.Акимото 2010 онд алтан медалийг хүртэж байжээ.

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн