Европын байлдан дагуулж буй Монгол бүсгүйчүүд



Эмэгтэй 57 кг: алт Д.СУМЪЯА (МОНГОЛ), Т.Ёшида (Япон), Х.Ресево (Франц), Н.Смит-Дэвис (Их Британи)

Хэдхэн хоногийн өмнө Парис хотноо болсон чөлөөт бөхийн ДАШТ-ээс Монгол бүсгүй П.Орхон алтан медаль хүртсэн. Тэгвэл түүний араас жүдо бөхөөр дахин Монгол бүсгүй Д.Сумъяа Европыг буулгаж Унгарын нийслэл Будапешт хотоос алтан медаль хүртлээ. Тэрээр хэсгээ тэргүүлж барилдсан гавъяат Д.Сумъяа хагас шигшээд Панамын өмнөөс зодоглож буй Германы М.Роперыг цэвэр саваад аваргын төлөө Японы Т.Ёшидатай учраа таарсан. Мэдээж Японы шилдэг бөх К.Мацумотог залгамжлан гарч ирж буй Т.Ёшида бол “амны” хүүхэд биш нь ойлгомжтой. Тэр энэ жил Азийн аваргад түрүүлж, Парисын Их Дуулгаас хүрэл медаль хүртсэн нэгэн юм.

Гэхдээ Олимпийн мөнгө, ДАШТ-ний хүрэлтэй Д.Сумъяа маань зүгээр ч нэг жингээ тэргүүлээгүй шүү гэдгээ харуулж Унгарын татамид өрсөлдөгч нартаа ганц ч үнэлгээ алдалгүй аварга боллоо. Магадгүй эмэгтэй 57 кг-н бүсгүйчүүд бүгд л Монголын Доржсүрэнгийн Сумъяаг унагахыг хүсэж ирсэн. Гэхдээ Монгол бүсгүйг энэ удаа хэн ч буулгаж авч чадсангүй.

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн