Дэлхийн аваргын өмнө: Эмэгтэй 63 кг



Энэ жинд сүүлийн 2 том тэмцээний финалд Словени болон Францын жүдочдын тулаан болсон. 2015 оны Дэлхийн аварга, 2016 оны Риогийн Олимпийн татамид дарааллан Словени бүсгүй Тина Трстеняк алтан медаль хүртэж Францын Кларисс Агбеньену мөнгөн медаль дээр буугаад байгаа. Иймд Франц бүсгүй хүчтэй өрсөлдөгчөө буулгаж авах хүсэл дүүрэн байгаа байх. Энэ хоёр хагас шигшээд өрсөлдөгчдөө буулгаж авч чадвал финалд дахиад таарах магадлал өндөр.

Т.Трстеняк энэ жил Европын аваргад түрүүлээд Парисын Их Дуулгаас алт, Дюссельдорфын Гранпригээс хүрэл медаль хүртсэн. Ялангуяа Парисын Их Дуулгын финалд хүчтэй өрсөлдөгч К.Агбеньенуг буулгаж аван алтан медаль хүртсэн. Харин Дюссельдорфын Гранприд Франц бүсгүй алтан медаль хүртсэн бол Т.Трстеняк Японы бөхөд ялагдаж дагах барилдаан хийж хүрэл медаль хүртсэн.

Гэхдээ энэ хоёроос гадна Австрийн Катрин Унтервурцахер, Их Британий А.Шлезингер, Э.Ливсей, Францын М.Пинот болон Германы М.Трайдос нар дээгүүр өрсөлдөх магадлал өндөр. Ямартаа ч М.Пинот нутгийн тамирчин К.Агбеньенутай хэсгийн аваргын төлөө барилдах дүр зураг бий. Харин В хэсэгт Германы М.Трайдос болон Их Британий А.Шлезингер нар хэсгийн аваргын төлөө барилдаж магадгүй юм. Энэ жинд манай улсаас Б.Ганхайч болон Б.Мөнгөнчимэг нар барилдана.

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн