Дэлхийн аваргын өмнө: Эрэгтэй 81 кг



Х.Халмурзаев, Т.Нагасе эсвэл өөр бөх түрүүлэх үү? Энэ жинд хүчтэй бөхчүүд тун их байгаа. Риогийн Олимпийн хүрэл, 2015 оны Дэлхийн аварга Японы Т.Нагасе, Риогийн Олимпийн аварга ихэр залуу Оросын Х.Халмурзаев, Лондонгийн Олимпийн хүрэл, ДАШТ-ний мөнгө, хүрэлтэй Канадын А.Валуа-Фортье, Дэлхийн аваргын хүрэлтэй Бразилын В.Пеналбер, энэ оны Европын аварга Оросын А.Хубецов, 2011 оны Дэлхийн аваргын мөнгөтэй Сербийн С.Мрвалевич, энэ жилийн Европын аваргын хүрэлтэй Хорват залуу Д.Друзета, Гүржийн бөх болон манай О.Ууганбаатар нарын шилдэг бөхчүүд бий.

Гэхдээ бусдаасаа арай боломж илүү нь Орос болон Японы бөхчүүд юм. Гэхдээ тэд нэг хэсэгт багтсан бөгөөд хэсгийн аваргын төлөө барилдах магадлалтай байна. Х.Халмурзаев Екатеринбургт жингийнхээ шилгүүдийг буулгаж авч түрүүлсэн. Ерөнхийдөө энэ хоёр залуугийн аль хожсон нь финалд шалгарах нь тодорхой болов уу?

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн