Б.Мөнгөнчимэг хүрэл медаль хүртлээ



Эмэгтэй 63 кг: алт К.Агбеньену (Франц), мөнгө Т.Трстеняк (Словени), хүрэл А.Оздоба (Польш), Б.Мөнгөнчимэг (МОНГОЛ)

2015 оны Дэлхийн аварга, 2016 оны Риогийн Олимп, 2017 оны Дэлхийн аваргын финалд 3 жил хоёрхон бөх эмэгтэй 63 кг-д финалдлаа. Сүүлийн 2 том тэмцээнд Словени бүсгүй ялалт байгуулаад байсан бол энэ удаа Франц бүсгүй К.Агбеньену ялалт байгуулж чадлаа. Гэхдээ энэ өдөр илүү бөх нь яалт ч үгүй К.Агбеньену нар байсан. 63-н хоёр шилдэг бүсгүйчүүд төвөггүйхэн хэсгээ тэргүүлсэн. Хагас шигшээд Т.Трстеняк Хятадын Ян Жун Шиаг цэвэр буулгаж шигшээд шалгарсан бол К.Агбеньену Польшийн А.Оздобаг буулгаж авсан. Дэлхийн аварга болсон Франц бүсгүй барилдааны дараа “энэ бол итгэмээргүй. Би дахиад дэлхийн аварга болсондоо үнэхээр баяртай байна. Тина бол хүчтэй өрсөлдөгч боловч өнөөдөр миний өдөр байлаа” гэсэн байна.

Харин энэ жинд манай улсаас Дэлхийн аваргын хүрэл медальт Т.Мөнхзаяа гавъяатыг залгамжлан гарч ирсэн 63 кг-н охидуудаас Б.Мөнгөнчимэг хүрэл медаль хүртсэн. Тэрээр хэсгийн аваргын төлөө К.Агбеньенуд ялагдсан ч дагах барилдаанд Бээжингийн Олимпийн хүрэл медальтай Бразилын К.Квадрусыг цэвэр буулгаад хүрэл медалийн төлөө Хятадын Ян Жун Шиаг мөн цэвэр буулгаж хүрэл медаль хүртсэн. Б.Ганхайч хэсгийн хагас шигшээд Их Британий бөхөд ялагдаж тэмцээнээ өндөрлүүлсэн.

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн