Чансааны 124-д эрэмбэтэй Герман залуу алтан медаль хүртлээ



Эрэгтэй 81 кг: алт А.Вичерзак (Герман), мөнгө, М.Маркончини (Итали), хүрэл Х.Халмурзаев (Орос), С.Моллаеи (Иран)

Европын аварга Оросын А.Кубецов, Дэлхийн аваргын хүрэлтэй Бразилын В.Пеналбер, Олимпийн хүрэл, Дэлхийн аваргын алтан медальт Японы Т.Нагасэ, Олимпийн хүрэл, Дэлхийн мөнгө, хүрэлтэй Канадын А.Валуа-Фортье нарын шилгүүд доогуур унаж шинэхэн аварга төрлөө. Чансааны 124-д эрэмбэтэй “битүү морь” А.Вичерзак аваргын алтан медаль хүртэхдээ шилдгүүдийг нураасан. Эхний тойрогтоо Олимп, Дэлхийн медальтай Канадын А.Валуа-Форье вазаригаар, 2-р тойрогтоо А.Кубецовыг буулгасан бол хэсгийн аваргын төлөө Унгарын бөхийг буулгаад хагас шигшээд Оросын шилдэг 81 Х.Халмурзаевыг вазаригаар хожиж шигшээд шалгарсан. Ингээд алтан медалийн төлөө бас нэгэн “битүү морь” Италийн М.Маркончиниг цэвэр буулгаад алтан медаль хүртсэн.

Харин энэ жинд барилдсан Азийн аваргын хошой хүрэл медальт ОУХМ О.Ууганбаатар медалийн үзүүрээс атгаад алдлаа. Хэсгийн аваргын төлөө Италийн М.Маркончинид хожигдож дагах барилдаан хийх болсон. Дагах барилдаанд Нидерландын Франк де Витийг цэвэр буулгаад хүрэл медалийн төлөө Оросын шилдэг бөх Х.Халмурзаевтай барилдсан. Манай бөх эхлээд вазари үнэлгээ аваад байсан ч дараалан вазари үнэлгээ алдаж медальгүй хоцорлоо.

 

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн