Дэлхийн аваргын өмнө: Эмэгтэй 70 кг



Эмэгтэй 70 кг-н жинд “том” цолтой бөх нь Колумби улсын Ю.Альвеар байна. 70 кг-н жинд 10 орчим жил тогтвортой, өндөр түвшинд барилдаж байгаа бөх бол Олимпийн мөнгө, хүрэл, ДАШТ-ний 3 алт, 1 хүрэлтэй Колумби бүсгүй Ю.Альвеар юм. Магадгүй түүний араас Олимпийн хүрэлтэй Их Британий С.Конвей болон Дэлхийн аваргын хүрэлтэй Нидерландын К.Поллинг нарыг нэрлэж болох юм.

Гэхдээ энэ жинд Японы Чизуру Арай хэмээх Японы хүчирхэг 70 кг-н бүсгүй бий. Тэр 2015 оны ДАШТ-нд Францын хоёр бөхөд дарааллан ялагдаж медальгүй хоцорч байсан. Хагас шигшээд Э.Эманд, хүрэл медалийн төлөө мөн Францын Ф.Посвитед хожигдож байсан. Тэгвэл Ч.Арай Унгарт “ногт” ганзагалаад ирсэн болов уу? Энэ онд Ч.Арай Парисын Их Дуулга болон Дюссельдорфын Гранприд түрүүлэхдээ жингийнхээ шилдгүүдтэй гар зөрүүлээд үзчихсэн байгаа. Мөн тэрээр энэ жилийн Бүх-Японы аваргад түрүүлсэн.

Түүнээс гадна Венесуэл бүсгүй Е.Родригуэз байгаа. Венесуэл бүсгүй жингээ тэргүүлж байгаа. Иймд А хэсгийг тэргүүлэн барилдана. Е.Родригуэз энэ онд Пан-Америкийн АШТ-нд хүрэл, Парисын Их Дуулгаас хүрэл, Бакугын Их Дуулгаас мөнгө, Тбилиси болон Анталиагийн Гранпригээс тус бүр мөнгө, Самсуны Гранпригээс хүрэл медаль хүртээд Унгарт ирсэн.

Энэ жинд манай улсаас Ц.Насанжаргал барилдана.



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн