Дэлхийн аваргын өмнө: Эрэгтэй 90 кг



Энэ жинг энэ оны Европын аварга Серби залуу А.Куколь тэргүүлж байгаа. Жингээ тэргүүлж буй бөх медалийн төлөө, цаашлаад алтан медалийн төлөө барилдах хүсэл дүүрэн байгаа байх. Гэхдээ тэр эхний шатандаа Олимп, Дэлхийн хүрэлтэй АНЭУ-ын нэрийн өмнөөс барилдах Румыны С.Томатай барилдана. Хэрвээ С.Томаг буулгаж чадвал хэсгийн аварга болоход нэг их түүртэхгүй болов уу?

Түүнээс гадна энэ жинд Риогийн Олимпийн хүрэл, 2015 оны Дэлхийн аварга БНСУ-ын Гвак Дон-Хан бий. Гэхдээ Солонгос залуу түрүүлэх хэмжээнд хангалттай форм байхгүй. Тэр энэ жил Азийн АШТ-нд 5-р байранд орж, Европын нээлттэй тэмцээн болон Парисын Их Дуулгад хүрэл медаль хүртсэн амжилттайгаар Унгарт ирээд байна. Түүний барилдах С хэсэгт Оросын ихэр Х.Халмурзаев болон Гүржийн Б.Гвиниашвили гэсэн хүчирхэг залуус бий.

Ерөнхийдөө эрэгтэй 90 кг-д Европ залуусын дунд гол өрсөлдөөн өрнөх байх. Манай Г.Алтанбагана хэсгийн аваргын төлөө гарч ирэх боломжтой. Хэсэгтээ А.Куколийг эс тооцвол тун боломжийн өрсөлдөгч нартай А хэсэгт багтаад байна.

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн