Д.Отгондалай медалийн өнгөө хувиргах тулаанаа хийнэ



Насанд хүрэгчдийн боксын ДАШТ энэ өдрүүдэд Германы Хамбург хотноо үргэлжлэн явагдаж байна. Өнөөдөр манай тамирчин Риогийн Олимпийн хүрэл медальт, Азийн наадмын аварга, ААШТ-ний алт, мөнгө, хүрэл медальт МУГТ Д.Отгондалай рингэнд гарна. Д.Отгондалай хүрэл медалийн болзол хангаад байгаа бөгөөд өнөөдөр медалийн өнгөө хувиргахын төлөө Францын Софиан Умиатай тулалдана.

Хоёр боксчин өнгөрсөн Риогийн дэвжээнд мөн мөнгөн медалийн төлөөх тоглолтонд учраа таарч Францын боксчны ялалтаар өндөрлөж байсан. Иймд манай Окигийн хувьд даагаа нэхэх хариуцлагатай тулаан хийх болно.

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн