Сагсан бөмбөгийн Европын АШТ эхэллээ



Дөрвөн жилд нэг удаа зохион байгуулагддаг сагсан бөмбөгийн Европын АШТ хөшгөө нээлээ. Финланд, Румын, Турк болон Израиль гэсэн 4 улсад зохион байгуулагдаж буй тус тэмцээнд Европын сагсан бөмбөгийн холбоонд гишүүнчлэл бүхий 50 орноос 24 нь оролцож байна. Тэмцээн 8 сарын 31-нд эхэлсэн бөгөөд энэ сарын 17-нд аваргаа тодруулна.

Өчигдөр А хэсэгт 3 тоглолт, В хэсэгт мөн 3 тоглолт болсон байна. А хэсэгт Г.Драгич тэргүүтэй Словений шигшээ баг Польшийг 90-81 харьцаатай буулгаж авсан бол Грекийн шигшээ баг Исландыг 90-61 харьцаагаар буулгаж авсан байна.

Харин энэ өдөр тэмцээний хүчирхэг багуудын нэг болох Францын шигшээ багийг Финландын залуус нэмэлт цагт буулгаж авчээ. Б.Диав, Ж.Ловернь, Э.Фурнье нарын НБА-н тоглогчдоор удирдуулсан Францын шигшээ баг Скандинавын хойгийн Финландуудад хожигдсон нь багагүй дуулиан юм. Тоглолтын эхний хагаст 33-32 харьцаагаар Францын шигшээ баг тэргүүлж байсан ч 2-р хагаст Финландын залуус багаараа 40 оноо авч ялалт байгууллаа. Тус тоглолтонд НБА-н Чикаго Буллс багийн рүүки тоглогч Финландын Л.Маркканен 22 оноо, 7 самбар авч багаа тэргүүлсэн байна.

А хэсэгт болсон эхний тоглолтын үр дүн:

  • Словени 90-81 Польш
  • Исланд 61-90 Грек
  • Франц 84-86 (OT) Финланд

В хэсэгт болсон эхний тоглолтын үр дүн:

  • Герман -75-63 Украйн
  • Литва 77-79 Гүрж
  • Итали 69-48 Израиль

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн