Японы Чизуру Арай алтан медаль хүртлээ



Эмэгтэй 70 кг: алт Ч.Арай (Япон), мөнгө М.Перез (Пуэрто Рико), хүрэл Ю.Альвер (Колумби), М.Бернабей (Испани)

Эмэгтэйчүүдийн 70 кг-н чансааны №2 Японы Ч.Арай Дэлхийн аваргын алтан медаль хүртлээ. Риогийн Олимпийн аварга Х.Тачимото, Олимп, Дэлхийн хошой аварга М.Уено нарыг залгамжлан гарч ирж буй Ч.Арайг зогсоох бөх байсангүй. Ч.Арай С хэсгийг тэргүүлэн барилдсан бөгөөд хэсгийн аваргын төлөө Бразилын М.Портелаг буулгаж аваад хагас шигшээд Колумбын шилдэг 70 болох Ю.Альвертай барилдаж ялсан. Ю.Альвер бол Олимпийн наадмаас мөнгө, хүрэлтэй, ДАШТ-ээс удаа алтан медаль хүртсэн шилдэг жүдочин юм. Ингээд алтан медалийн төлөө Пуэрто-Рикогийн тамирчин цэвэр саваад алтан медаль хүртсэн.

Харин энэ жингийн шилдэг болох Венесуэл бүсгүй Е.Родригуэз эхний барилдаандаа Хойд Солонгосын бөхөд ялагдаж тэмцээнээ өндөрлөсөн бол Олимпийн мөнгөтэй Их Британий С.Конвэй 3-р тойрогт Пуэрто-Рикогийн М.Перезэд хожигдсон. Энэ жинд барилдсан Ц.Наранжаргал Канадын бөхөд хожигдож тэмцээнээ өндөрлүүлсэн.

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн