Бразилын анхны алтан медалийг М.Агиар хүртжээ



Эмэгтэй -78 кг: алт М.Агиар (Бразил), мөнгө М.Умеки (Япон), хүрэл К.Антомирчи (Куба), Н.Поуэл (Их Британи)

Энэ жинд Америкийн шилдэг -78 кг К.Харрисон ирээгүй ч тун тэнцүүхэн хүчтэй өрсөлдөгчид барилдлаа. Ялангуяа О.Чёмео блон М.Агиар нар нэг хэсэгт багтсан нь тун сонирхолтой болсон. Тэд Риогийн Олимпийн наадамд барилдахад Францын О.Чёмео ялж байсан бол 2014 оны Дэлхийн аваргад Бразилын М.Агиар ялж байсан. Ер нь энэ хоёр 2011 оноос хойш Олимп, Дэлхийн дэвжээнд хүчтэй өрсөлдөөнийг үзүүлсээр ирсэн.

Гэхдээ энэ өдөр М.Агиар тун шилдэг барилдаанаа үзүүлж хэсэгтээ хүчтэй өрсөлдөгч О.Чёмеог буулгаж аваад хагас шигшээд Японы Р.Сатог, аваргын төлөө мөн Японы М.Умекиг хожиж ээлжит алтан медалиа хүртлээ. Харин О.Чёмео дагах барилдаанд Их Британий Н.Поуэлд хожигдож медальгүй үлдсэн. 

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн