90 кг-д “Битүү морь” финалдлаа



Эрэгтэй 90 кг: алт Н.Майдов (Серби), мөнгө М.Зганк (Словени), хүрэл Гвак Дон-Хан (БНСУ), У.Маржиани (Гүрж)

Эрэгтэйчүүдийн 90 кг-д “битүү морь”-д дээгүүр барилдлаа. Энэ оны Самсуны Гранпригийн хүрэлтэй 21 настай Серби залуу Н.Майдов С хэсгийг тэргүүлэн хагас шигшээд шалгарсан. Тэрээр хагас шигшээд 2014 оны Дэлхийн аваргын мөнгө медальт Унгарын К.Тотыг хожиж финалдсан. Харин М.Зганк нэлээд хүнд барилдаан хийж финалдсан. 2-р тойрогтоо Гүржийн бөхийг, 3-р тойрогт Оросын Х.Халмурзаевыг буулгаж аваад хэсгийн аваргын төлөө Олимпийн хүрэл, 2015 оны Дэлхийн аварга Гвак Дон-Ханыг буулган аваад хагас шигшээд шалгарсан. Тэрээр хагас шигшээд жингийнхээ тэргүүн бөх Сербийн А.Куколыг хожиж финалдсан. Финалд үнэхээр тааварлашгүй хоёр бөх гарч ирсэн.

Харин А.Кукольж хүрэл медалийн төлөө Гүржийн бөхөд ялагдаж медальгүй үлдсэн бол Гвак Дон-Хан дагах барилдаанд манай Г.Алтанбаганыг, хүрлийн төлөө К.Тотыг хожиж медаль хүртсэн.

 

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн